Хятадын "Alibaba Group"-ын үүсгэн байгуулагч, тэргүүн ЖекМа есдүгээр сарын 10-нд, 55 насныхаа төрсөн өдрөөр компанийнхаа захирлуудын зөвлөлийн тэргүүний албан тушаалаас буусан тухай "Bloomberg" мэдээлсэн байна.
Түүний орыг "Alibaba Group"-ын Ерөнхий захирал Дэниэль Жан эзлэх юм байна. Гэхдээ ЖекМа нь албан тушаалаасаа буусан хэдий ч үүсгэн байгуулсан компанидаа хамгийн нөлөөтэй хүн хэвээр үлдэнэ гэж "Bloomberg" үзсэн байна. Шинэ тэргүүн нь үүсгэн байгуулагчийнхаа дэмжлэг, зөвлөгөөгүйгээр нэн чухал шийдвэр гаргах магадлал бараг байхгүй шахуу.
ЖекМа нь 2018 оны дөрөвдүгээр сарын "Alibaba"-г орхин явах бодолтой талаараа мэдэгдэж байсан. Тэр үед Ма нь боловсролын салбар дахь буяны төслүүд дээр ажиллах сонирхолтой гэж байсан юм. ЖекМа нь 1999 онд "Alibaba"-г үүсгэн байгуулахаасаа өмнө сургуульд англи хэлний багш байсан тул ажилтнууд нь түүнийг "Ма багш" гэж дууддаг аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна