ЯПОН ЦАЦРАГ ИДЭВХТ УСАА ХЭРХЭХ ТАЛААР ШИЙДЭЭГҮЙ БАЙГАА

Н.Мижидмаа
2019/09/11

Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Есихидэ Суга нь хэвлэлийн бага хурал хийх үеэрээ осол гарсан "Фукусима-1" цөмийн станцын газар тусгай санд хуримтлагдаж байгаа цацраг идэвхт усыг хэрхэн талаар хараахан шийдвэр гаргаагүй байгаа тухай сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрээр "Одоогоор энэ асуудлын талаар тодорхой шийдвэр гаргаагүй байгаа. Засгийн газрын тусгай хороо энэ сэдвийг судалж байгаа" гэсэн байна.

Үүнээс өмнө Японы байгаль орчны сайд ЁсиакиХарада нь хуримтлагдсан цацраг идэвхт усыг далай руу асгахаас өөр арга байхгүй гэж мэдэгдээд байсан нь дэлхийн нийтийн анхаарлыг татаад байсан билээ.

Судлаачдын тооцоолсноор цацраг идэвхт ус бүхий газар дээрх усан сангууд нь 2022 оны зун гэхэд бүрэн дүүрнэ.

2011 оны гуравдугаар сард Японд болсон газар хөдлөлтийн дараа үүссэн цунами "Фукусима-1" цөмийн цахилгаан станцыг гэмтээн хөргөлт ба эрчим хүчний хангамжийн системийг нь ажиллагаагүй болгосон. Үр дүнд нь цөмийн гурван реактор дах түлш нь хайлж, хамгаалалтын хүрээг түлэн гадагшилсан. Энэ үеэр устөрөгчийн дэлбэрэлт болж, их хэмжээний цацраг идэвхт бодис алгадсан нь станцын ойр орчмыг бохирдуулсан байдаг.

Одоогийн байдлаар цахилгаан станцыг тойрсон газар орныг цацраг идэвхт хаягдлаас цэвэрлэх, станцыг үлдэгдлийг татан буулгах ажил явагдаж байна. Энэ жил 2040 он гэхэд бүрэн дуусна гэж төлөвлөгдсөн байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 4 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 9 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 11 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 13 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 14 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 14 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 15 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 17 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19