АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамд гэргийн Меланиягийн хамт есдүгээр сарын 11-ний халдлагаар үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаанд оролцжээ.
Алан хядагчдын эзэлсэн анхны онгоц Дэлхийн худалдааны төвийн Хойд цамхагийг мөргөсөн 8 цаг 46 минутад ДональдТрамп, Мелания нар Цагаан ордны өмнөх зүлэгт талбайд цугласан хүмүүсийн өмнө гарч хүндэтгэлийн хормыг хамт зогссон байна. Дараа нь тэд Пентагонд хүрэлцэн очиход Трамп үг хэлжээ. Тэрээр "Та нарын алдсан хайртай хүмүүсийн тань нэрийг хэзээ ч мартахгүй гэдгийг бид та нарт амлаж байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна