ДУТЕРТЕ АВЛИГАЧДЫГ БУУДАХЫГ ЗӨВШӨӨРӨВ

Н.Мижидмаа
2019/09/16

Филиппиний Ерөнхийлөгч РодригоДутерте иргэддээ хандан авлигач албан тушаалтнуудыг буудахыг зөвшөөрсөн мэдэгдэл хийсэн тухай "Manila Bulletin" сонин мэдээлсэн байна. Дутерте "Хэрэв та татвар, суутгал төлөх эсвэл лавлагаа авах гэхэд албан тушаалтан авлига нэхвэл цохиод ав. Хэрэв та зэвсэгтэй бол тэднийг буудсан ч болно" гэжээ. Мөн авлигач түшмэлийг буудсан хүнийг шоронд суулгахгүй харин бие махбодын хүнд шийтгэл ногдуулна гэдгийг онцолжээ.

Гэхдээ гэмгүй хүмүүсийг хөнөөж болохгүй, үгүй бол өршөөл бус харин шийтгүүлнэ гэдгийг ч анхааруулсан байна. Дутерте нь авлигачид хаа саагүй байдаг, түүний захиргаанд авлигын хэрэг гарвал хэрэг хийсэн этгээдийг цохих эрхийг хохирогчид өгнө гэжээ.

"CNN Philippines"-ий мэдээснээр Дутерте нь авлига авдаг албан тушаалтнуудыг ажлаас халж, ажлаа шударгаар хийж байгааг үл үлдээнэ гээд "Авлигын тухай яригдвал огт өөрөөр ярина" гэсэн байна.

Филиппиний Ерөнхийлөгч нь сэтгэлийн хөдлөл ихтэй хурц ширүүн мэдэгдэл хийдгээрээ алдартай. Жишээлбэлэ, өнгөрсөн наймдугаар сард хар тамхины мафийн толгойлогчдыг толгойг таслаад шоронд орохоос айхгүй байна гэсэн; зургаадугаар сард "өмнө жаахан гей байж байгаад дараа эдгэрсэн" гэсэн; 2018 оны хоёрдугаар сард эсэргүүцэн жагссан эмэгтэйчүүдийг "хэнд ч хэрэггүй болгохын тулд" гээд цэргүүдэд тэдний үтрээ рүү нь буудахыг санал болгож байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 5 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 11 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 13 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 15 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 15 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 16 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 16 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 18 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19