Туркмений Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын бичсэн номыг албан ёсоор олон нийтэд танилцуулах арга хэмжээ зохион байгуулсан тухай түүний хэвлэлийн алба мэдээлсэн байна. Танилцуулах арга хэмжээнд Туркмений төрийн албадын дарга нар, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчид, шинжлэх ухааны хүрээлэнгийн захирлууд, дархан цаазат газруудын удирдлага оролцсон байна.
Ерөнхийлөгч шинэ номоо Туркмений Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан гаргасан, "Туркмений ард түмний үндэсний арвин баялаг уламжлалыг судлахад" зориулсан гэжээ. Танилцуулгын үеэр Ерөнхийлөгчийнхөө бүтээлтэй танилцсан эрдэмтэд ба төрийн түшээд "Төрийн тэргүүний утга зохиолын туурвил нь хүмүүнлэгийн чухал ач холбогдолтой болсон. Төрөлх байгаль орчинтойгоо салшгүй холбоотой байж, оршихуйн мөн чанарыг танин мэдэхэд чиглэсэн туркменчүүдийн амьдралын философийг нээн харуулсан бүтээл" гэж өндрөөр үнэлжээ.
Гурбангулы Бердымухамедовын бүтээл нь "Туркмен алабай" нэртэй бөгөөд алабай үүлдрийн нохойны тухай юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна