ХУУЛЬЧИД: МОНПОЛИМЕНТ ХХК-ИЙН 10 ТЭРБУМЫН АВЛАГЫГ БОЛЗОШГҮЙ АЛДАГДЛЫН САНГААС ГАРГАХ ТУШААЛАА ХҮЧИНГҮЙ БОЛГОХЫГ ШААРДАЖ БАЙНА


Монполиментын 10 тэрбум төгрөгийн өрийг Монголбанк хаасан асуудал олны анхааралд байна. Энэ асуудлаар хуульчид АТГ-т өргөдөл гаргаад байгаа. Мөн өнөөдөр Монголбанкинд шаардлага хүргүүллээ.

Шаардлагад гурван зүйлийг онцолсон байна. Тодруулбал,

"Монголбанк нь Монполимет ХХК-иас 882 сая 768 мянган төгрөг буюу 4 256 689 ам долларын авлага үүссэн. Дээрх төлбөрийг урт хугацаанд төлөх боломжийг олгож, 2008.09.17-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу өарөө төлөөгүй учир Монголбанк СБД-ийн ИХАШШ-т нэхэмжлэл гаргасан. Харин Монполимент ХХК-иас хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлт хүргүүлсэн. Шүүх дээрх шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийн дагуу Монголбанк давж заалдаагүй учир Монполимент ХХК 10 тэрбум төгрөгөө төлөх үүргээсээ чөлөөлөгдсөн.

Ингэснээр Монголбанкны Ерөнхийлөгч 2016 оны А/302 тушаалын нэгдэх заалтад "Монголбанкны тайлан тэнцэлд бүртгэлтэй Монполимент ХХК-иас авах авлагыг болзошгүй алдагдлын нөөц сангаас хааж, тэнцлийн гадуур бүртгэл гүйлгээ хийх" үүрэг болгож, уг авлагыг эрсдэлийн сангаас хаасан байна. Ийнхүү Монголбанк дөрвөн жил орчим шүүхт хандалгүй явж, хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн. ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХААС ТАТГАЛЗАЖ БАЙГАА НЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ҮЙЛДЭЛ БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА

Иймд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах, СБД-ийн ИХАШШ-ин шүүгчийн 230 тоот шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг тус дүүргийн шүүхэд гаргаж, Монполимент ХХК-ийн төлөх ёстой байсан 10 615 924 551 төгрөгийг гаргуулах, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалыг хүчингүй болгохыг шаардаж байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 3 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 3 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 4 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 21 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08