МАЛ ТӨХӨӨРӨХ ГАЗАР, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЛЭЭ


НМХГ-аас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах 25 аж ахуй нэгжид шалгалт явуулжээ. Үүнд: "Эм Ди Си Пи", "Парасатжол", "Гичгэний хүү", "Тэлмүүн ану", "Натурал Грийн фүүдс", "Шилүүст сүмбэр", "Саян-уул", "Саяан хан групп", "Дунфан интернэйшнл", "Үүлэнгөү", Монгол эко мах", "Агро нэгтгэл трейд", Мик эмээлт", "Бөжт", "Язгууртан эко мах", Тэнүүн хүсэл", "Рифен", "Эрүүл монгол мах эко, Шижир зул", "Нүүдэлчин мах маркет", Ундрах хайрхан", "Алтай чандмань" "Гомбо хайрхан", "Мөнх төгрөг" ХХК-иуд, иргэн О.Жавзанпагма, Ц.Энхтуяа Б.Түшиг, Ч.Алтансоёмбо, Б.Гэрэлбат, Э.Одгэрэл, Д.Лхамсүрэн нарын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд хамрагдлаа.

Аж ахуй нэгж байгууллагаас дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

- Үйлдвэрт нийлүүлж байгаа мал дагалдах мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй боловч худалдан борлуулах гэрээгүй,

- Мал, амьтныг амьд малын гарал үүслийн гэрчилгээтэй нь тулган шалгаж, малын эрүүл мэндийн үзлэг хийсэн бүртгэл журнал хөтөлж хэвшээгүй, "Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай" хуулийг мөрдөж хэрэгжүүлж ажилладаггүй,

- Үзлэгээр ямар нэгэн өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн халдварт өвчний голомтын бүсээс хорио цээрийн дэглэм зөрчиж тээвэрлэсэн тээвэрлэлтийн явцад бэртсэн дарагдсан үхсэн тохиолдолд холбогдох журам зааврын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй

- Ус ашиглалтын үнэлгээ, шинжилгээ хийлгэж, баталгаажуулаагүй.

- Мал төхөөрөх цехийн стандарт, технологийн тоног төхөөрөмж, үйлвэрийн мал хүлээн авах хашаа байр нь МЭАЦ-ийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй.

- Хөргөлт, гүн хөлдөөгчийн ашиглалатын хэм, махны өрөлт хураалт, хадгалалт нь стандартын шаардлагад нийцээгүй зэрэг зөрчилүүд түгээмэл байна.

Иймд эдгээр аж ахуй нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээж, прокурорын хяналт дор шалгалтын ажил үргэлжилж байна.







0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 3 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 3 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 4 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 21 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08