ОЛБОРЛОЛТ ХИЙЖ БАЙСАН 125 ТЕХНИК, БУСАД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ БУУЛГУУЛАВ

Өнөрцэцэг
2019/09/21

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт гэх газарт байрлах "Аум Алт" компанитай ашиглалтын нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан нэг аж ахуйн нэгж, 19 иргэний олборлолтын үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоож, 35 экскаватор, 1 бульдозер, 34 ковш, 55 хүнд даацын ачааны автомашин болон гэр, усан буу, алт угаах тоног төхөөрөмж зэргийг буулгууллаа.

Тухайн иргэд, аж ахуйн нэгжийн олборлолт явуулж байсан газарт нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэж өгөхийг "Аум Алт" ХХК-д даалгав.

Мөн тус суманд олборлолт хийж байсан "Баярс гоулд" компанийн үйл ажиллагааг МХЕГ-ын улсын ахлах байцаагчидтай хамтран шалгахад нөхөн сэргээлт хийгдээгүй, улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байв. Түүнчлэн "Аум Алт" компани ТЭЗҮ шинэчлэх шаардлагатай, зөвшөөрөлгүй блокоос олборлолт хийсэн зэрэг зөрчил илэрчээ. Иймд эдгээр компаниудын олборлолтын үйл ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, нөхөн сэргээлт хийх, зөрчил арилгахыг үүрэг болголоо.

"Аум Алт" ХХК нь 2016 онд 60 га, 2017 онд 80 га, 2018 онд 50 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бол 2019 онд 50 га, Баярс гоулд ХХК 15 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 4 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 4 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 5 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 22 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08