336-Р АНГИД ЦЭРЭГ АМИА АЛДСАН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО


Энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл найман сарын дараа уг хэрэгт холбогдох шүүх хурал болох гэж байна. Тодруулбал, талийгаач Б.Алтантулгын амиа алдсан хэргийн шүүх хурал өнөөдөр 12.00 цагаас Говьсумбэр дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Талийгаач Б.Алтантулга нь 19 настайдаа Эрдэнэт хотоос тус цэргийн ангид татагдсан. Амиа алдах үедээ биедээ ил харагдах олон шарх сорвитой байсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон юм.

Түүний амиа алдсан хэрэгт холбогдуулан тус цэргийн ангийн гурван алба хаагчийг шалган, яллах дүгнэлт үйлдэн шүүхт ирүүлээд байгаа юм. Тодруулбал, тус ангийн Мото буудлагын батлионы танкын ротын захирагч н.Энхбаяр, танкын ротын нэгдүгээр салааны механик, жолооч н.Бандалхангай, салаан захирагч н.Бадамсамбуу нар юм. Тэд 24-31 насны залуус юм байна. Бид шүүх хурлын талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Манай сурвалжлах баг хэрэг гарах үед талийгаачийн ар гэрээс бэлдсэн сурвалжлагыг мөн хүргэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 6 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 7 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 7 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08