Ираны шүүхээс АНУ-ын ТТГ-тай нууцаар ажиллаж байсан гэх нэг хүнд цаазаар авах ял оноож, хоёр хүнд 10 жил хорих ял оноосон тухай "Fars" агентлаг мэдээлж байна. Мөн өөр нэг хүнийг Британийн тагнуулын газарт ажилласан гэж бас 10 жил хорих ялаар шийтгэжээ. Хорих ял авсан хүмүүсийг тус бүр 55 мянган орчим доллартой адил хэмжээний торгууль төлөх ажээ.
Иран нь долоодугаар сард АНУ-ын Тагнуулын төв газарт ажиллаж байсан 17 мэдээлэгчийг баривчилсан тухайгаа мэдээлж байсан юм. АНУ нь баривчлагдсан хүмүүстэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна