Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл яаман дээрээ яаралтай хурал зарлаад дөнгөж сая хуралдаж дууслаа. Хоёр хоногийн байдлаар угаарын хийд хордсон 18 хүн эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд дөрвөн хүн амь насаа алдсан байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 15 настай хүүхдийн биеийн байдал хүнд гэсэн оноштой эмчлэгдэж байгаа юм. Маргааш тус яамнаас хэвлэлийн хурал зарлаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна