Нийслэлийн Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн сурагчдын үдийн цайнд хатсан талх нийлүүлсэн зураг цахим сүлжээнд нийтлэгдсэн нь шүүмжлэл дагуулж байна. Тэгвэл энэ нь өнгөрсөн есдүгээр сард болсон үйл явдал бөгөөд тухайн үед НМХГ-аас хяналт шалгалт хийсэн байна. Тодруулбал, тус сургуульд үдийн цай нийлүүлдэг "Инж-Ану" ХХК-ийн үйл ажиллагааг цуцлах саналыг Өмч удирдлагын ашиглалтын газарт хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна