ИХ ХЭМЖЭЭНИЙ МАХ НӨӨЦӨЛСӨН ХӨРГҮҮРТЭЙ АВТОМАШИНУУДЫГ МХЕГ, ТЕГ ХАМТРАН ШАЛГАЛАА

Өнөрцэцэг
2019/10/12

Сүүлийн сарын хугацаанд том оврын хөргүүртэй автомашинд их хэмжээний малын мах ачиж нөөцөлж байгаа талаар иргэдийн мэдээлэл бидэнд ирсэн. Энэ дагуу шөнийн сурвалжлага бэлтгэлээ. СХД-т байрлах "Авто худалдааны төв"-ийн хажууд найман тов оврын автомашин байсан. Биднийг сурвалжлага бэлтгэхээр очих үед МХЕГ, Тагнуулын ерөнхий газар тус автомашинуудад гэнэтийг шалгалт хийж байв.

Эдгээр автомашинд адууны мах бий. Яамнаас гарах зөвшөөрлийг хүлээгээд 20 гаруй ийм байдалтай байгаа гэж жолооч хэлж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч эдгээр автомашинд хадгалсан махны гарал үүслийн гэрчилгээ болоод хадгалалтын горимыг шалгах ёстой гэв.

Эдгээр авто машины гурав нь "Монгол эко мах" компанийнх. Энд ямар ч хууль бус үйл ажиллагаа болоогүй. Харин ХХААХҮЯ-ны зөвшөөрөл гарахгүй удаж байгаа талаар тус компанийн захирал Цагаанбаатар учирлаж байна. Экспортынхоо бичгийг хүлээж байгаа аж ахуйн нэгжүүд өдөрт нэг автомашиндаа дунджаар 200 гаруй мянган төгрөгийн зардал гаргаж байгаа гэв.

Тээврийн цагдаагийн газраас ажиллаж эдгээр автомашины жолооч нарыг дуудуулсан юм. Тус газарт байгаа найман автомашины тав нь ямар компанийн тээврийн хэрэгсэл болох нь тодорхойгүй байна. Хуулийн байгууллагын хардлагаар хууль бусаар махны экоспорт бэлтгэж байж болзошгүй, энэ нь махны зохиомол хомсдолд хүргэх вий гэсэн эрсдэл байгааг нуугаагүй. Тийм ч учраас гэнэтийн шалгалт явуулсан гэж тайлбарлалаа.

БЭЛТГЭСЭН Н.ӨНӨРЦЭЦЭГ, Э.СУГАРСҮРЭН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 11 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 11 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 12 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08