Угаартаж байгаа иргэд эмнэлгийн тусламж авахаас гадна цагдаагийн 102 дугаар утсанд давхар дуудлага өгч байгаа талаар өчигдөр Хуульзүйн сайд Ц.Нямдорж УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгэндээ тодотгосон. Хоёр хоногийн цагдаагийн байгууллагад 22 дуудлага бүртгэгдэж 45 хүн хордсон гэх шалтгаанаар эмнэлгийн үйлчилгээ авсан байдаг юм. Тэгвэл өнгөрсөн шөнийн байдлаар нийтдээ 20 хүн угаартсан гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж авсан талаар албаны эх сурвалжийн мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна