ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛСЛАГДСАН ХОРООДЫН ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРЧ АЖИЛЛАЛАА

О.Шүрэнцэцэг
2019/12/25

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Хороодын хөгжил-Төрийн үйлчилгээ" дэд хөтөлбөрүүдийн хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор алслагдсан 12, 13, 14 дүгээр хороодод "Явуулын нэг цэгийн үйлчилгээг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.Дээрх үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг болон Засаг даргын дэргэдэх 13 хэлтэс, алба, хороод хамтран оролцож, төр захиргааны байгууллагын 100 гаруй албан хаагчид 74 төрлийн үйлчилгээг 1010 иргэнд төрийн үйлчилгээг хүргэн ажиллалаа.


Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд болон хэлтэс, алба, хороодын Засаг дарга нар оролцож, тус хороодын иргэдэд тулгамдаж буй асуудлын талаарх санал хүсэлтийг нь сонсон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн алслагдсан хороодын иргэддээ явуулын нэг цэгийн үйлчилгээг үзүүлэн ажилладаг уламжлалтай. Дүүргийн 12,13,14 дүгээр хороодод төрийн бүх төрлийн үйлчилгээг хороон дээр нь үзүүлж ажиллалаа.

Алслагдсан хороодын иргэд буюу ялангуяа өндөр настан, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг дүүрэг дээрээс ирж авах боломж хомс байдаг. Өглөөний 10:00 цагаас 17:00 цаг хүртэл алслагдсан хороодын нийт 1100 иргэд төрийн үйлчилгээг авсан бөгөөд хэрэгцээтэй байгаа төрийн үйлчилгээгээ ямарваа нэгэн чирэгдэлгүйгээр дэргэдээсээ авах бололцоог хангаж ажилласан Хан-Уул дүүргийн хэлтэс, албадын ажилтан, албан хаагчдад иргэд талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар








0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 10 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21