Д.СОВД: ДҮҮ МААНЬ УХААНГҮЙ ХЭВЭЭР БАЙНА


Энэ сарын 14-ны шөнийн 23.00 цагийн үед Чингис хаан нисэх онгоцны буудалд Хүннү эйр компанийн онгоцыг хучиж байсан тус компанийн техникийн ажилтан, 23 настай н.Мэргэншагай онгоцны далавчнаас унасан осол гарсан. Ослын улмаас хохирогч ухаангүй ГССҮТ-д хүргэгдэн, улмаар тархиндаа хагалгаа хийлгэсэн талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн юм.

Эмчийн үзлэгээр тархиндаа цуурал, бяцрал гэсэн оноштой түүнд хоёр хагалгаа хийсэн бөгөөд биеийн байдал хүнд, ухаангүй Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм.

Осол болох үед Хүннү эйр ХХК-ийн гурван ажилтан ажиллаж байсан бөгөөд н.Мэргэншагайг өндрөөс унасны дараа хамт ажиллаж байсан ажилтан компанийнхаа хяналтын ажилтан руу станцаар мэдэгдэн, хохиргчийг зөөн буудлын эмчид хүргэж өгсөн байна. Энэ дагуу эмч үзлэг хийгээд ГССҮТ рүү хүргүүлжээ. Харин тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүйн улмаас ослын газарт үзлэг хийгдээгүй байна. Үүнд ар гэрийнхэн гомдолтой байгаа бөгөөд хэргийг нуун далдлахаар компанийн удирдлагууд оролдож байна гэж хардаж байгаагаа хохирогчийн ах Д.Совд хэлсэн юм. Д.Совд нь ИНЕГ-т техникийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд дүүгээ нисэх салбарт суралцаж, ажиллахыг ятган энэ мэргэжлийг эзэмшүүлснээ хэлж байлаа.

Осол гарсны дараа буюу 01.30 цагийн үед н.Мэргэншагайгийн ар гэрт мэдэгдсэнээр Хөвсгөл аймгаас ээж, ах дүү нар нь ирсэн байна. Хохирогчийн ээжийн хувьд ч "Осол болонгуут эмнэлгийн болоод цагдаагийн байгууллагад яаралтай дуудлага мэдээлэл өгөөгүй. Тархиндаа бэртэлтэй хүнийг хөдөлгөж зөөвөрлөсөн нь тархинд цус харвах шалтгаан болсон байж болзошгүй" гэсэн юм.

Мөн эмнэлэг дээр Хүннү эйр ХХК-ийн Нислэгийн аюулгүй байдал хариуцсан захирал н.Батпүрэв ирсэн бөгөөд тэрбээр "н.Мэргэншагай онгоцны далавчнаас унасан гэсэн мэдээллийг хамт ажиллаж байсан ажилтан өгч байна. Бид хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар зааварчилгааг хуулийн хүрээнд өгч ажилладаг. Осол гарсан даруйд ажилтныхаа эрүүл мэндэд анхаараад цагдаад дуудлага өгч амжаагүй байна. Бид зугтчихгүй болохоор цагдаад мэдээлэл өгөхөд оройтохгүй. Ажилтныхаа эрүүл мэндийг сайжруулах нь нэн чухал байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 12 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 12 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 13 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08