2019 оны 10-р сарын 19 ны 10 цаг орчимд Хуульзүйн яамны харъяа Хууль сахиулах их сургуулийн санхүү болоод аж ахуйн ажилчдын зорчиж явсан том оврын автобус Улаанбаатар хотын ойролцоо Ар гүнтэд осолдсон талаар мэдээлэл хүргэсэн билээ. Ослын улмаас долоон ажилтан нас барж, 30 гаруй ажилтан албан хаагчид эмнэлэгт хүргэгджээ.
Эх сурвалжийн мэдээллээр 35-40 хүний багтаамжтай том оврын автобустай явж байсан гэх мэдээлэл байна. Тус сургуулийн 85 жилийн ой өнгөрсөн долоо хоногт тохиосон билээ. Анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна