Ар гүнтийн давааны орчимд өнөөдөр 11:25 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож долоон хүн амь насаа алдсан зам тээврийн хэрэг бүртгэгдээд байна. Ослын улмаас газар дээрээ зургаан хүн, эмнэлэгт хүргэгдээд нэг хүн нас барж, 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн.
Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна