“НОГООН ЗЭЭЛ, НОГООН ТЕХНОЛОГИЙН” ЧУУЛГАН БОЛНО

О.Шүрэнцэцэг
2019/10/21

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, ХасБанк , НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан хамтран "Ногоон зээл, Ногоон технологийн" чуулган, үзэсгэлэн 2019 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдөр Бэст Вэстэрн Туушин зочид буудалд 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна."Эко дулааны шийдлийг Бид дэмжинэ" уриатайгаар явагдах тус чуулган нь Эко хэрэглээний зээлээр халаалт, дулаалгын шийдэл борлуулах сонирхолтой бүтээгдэхүүн нийлүүлэгч Аж ахуй нэгж байгууллага, иргэд, олон нийтэд нээлттэй зохион байгуулагдана.Чуулганд оролцсоноор эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих санхүүжилтийн боломжууд болон иргэдэд зориулж БОАЖЯ, Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны дэмжлэгтэй хэрэгжиж буй Ногоон зээлийн үйлчилээг авах боломжтой юм. Тухайлбал чуулганыг хамтран зохион байгуулагч Хас банкны жилийн 8%-ийн хүүтэй эко хэрэглээний зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцан хүссэн мэдээллээ авах боломжтой юм байна.

Түүнчлэн ногоон технологийг дэмжих төрийн бодлого, Нийслэлийн гэр хорооллын өрхөд үзүүлж буй цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт, Байшин сууцны дулаан алдагдлыг бууруулахын ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллага, төлөөлөгчид илтгэл танилцуулах аж. Мөн энэ удаагийн чуулганы үеэр үзэсгэлэн худалдаа давхар зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурын худалдаа эрхлэгчид болон эко дулаалгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд оролцон, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахыг зохион байгуулагчид онцолж байна.Хэрэв та байшингаа зардал багатай эко шийдлээр дулаалах, мөн цахилгаан халаагуур худалдан авах, Ногоон зээлд хамрагдахаар сонирхож байгаа бол уг үзэсгэлэн худалдаанаас мэдээлэл авах боломжтой аж.Үзэсгэлэн худалдаа 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Бэст Вэстэрн Туушин зочид буудлын Соёмбо танхимд болох бөгөөд сонирхсон хүн бүрд нээлттэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 14 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 14 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 15 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08