ДАХИН 14 ХЯТАД ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖ, 40 КОМПЬЮТЕР ХУРААН АВЛАА

О.Шүрэнцэцэг
2019/11/02

Аравдугаар сарын 29-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын болоод Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчид Улаанбаатар дахь таван зочид буудалд гүйцэтгэх ажиллагаа явуулж, 800 гаруй хятад иргэнийг баривчилсан. Учир нь дээрх иргэд зохион байгуулалтад орж, өндөр хүчин чадалтай 1000 гаруй компьютер, 10 мянга гаруй гар утас ашиглан хууль бус үйлдэл хийж байсныг урт хугацааны мөрдлөгөөр илрүүлэн, баривчилгааг зохион байгуулсан талаар ТЕГ-ын дарга Д.Гэрэл мэдэгдсэн.

Тэгвэл тухайн гар утаснуудад ашиглаж байсан дугаар нь Монголын үүрэн телефон Жи Мобайл, скайтелын дугаарууд байсныг эх сурвалж мэдээлж байна. Тэд ямар бүртгэлээр тухайн дугааруудыг авсан, хэрхэн ашиглаж байсан нь мөрдлөгийн явцад тодорхой болох юм. Мөн үзлэг нэгжлэг хийх үед их хэмжээний доллар, төгрөг байжээ.

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр, өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцнаас дахин 14 хятад иргэнийг саатуулж, хэргийн газраас 40 гаруй зөөврийн компьютер хураан авсан байна. Улмаар нэмж саатуулсан 14 иргэнийг өнөөдөр мөн албадан буцаахаар шийдвэр гаргажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 21 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20