Ачааны чингэлэгнээс олдсон 39 цогцос бүгд Вьетнамын иргэдийнх болохыг тогтоожээ

О.Шүрэнцэцэг
2019/11/03

Өнгөрсөн долоо хоногт Британийн Эссекс мужийн боомтод ирсэн ачааны хөргүүртэй чингэлэгнээс 39 хүний цогцос илэрсэн билээ.Эхний шалгалтаар тэдгээрийг Хятад улсын иргэд гэсэн дүгнэлтийг Британийн цагдаа нар гаргаад байв. Тэгвэл өчигдөр бүх хохирогчид Вьетнам улсын иргэд болохыг мөрдөгчид олж тогтоосныг мэдээлжээ.

"Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад хохирогчид бүгд Вьетнамын иргэд болохыг тогтоогоод байна. Бид Вьетнамын засгийн газартай хамтран ажиллаж байгаа" гэж мөрдөн байцаагчдын ахлагч Тим Смит сэтгүүлчдэд мэдээлсэн байна.Харин хүн тус бүрийг таниулах ажил дуусаагүй байгаа гэнэ.Лондон хот дахь Вьетнам улсын элчин сайдын яамнаас хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Их Британи дахь Вьетнам иргэдийн нийгэмлэг VietHome сураггүй болсон 20 орчим хүний гэрэл зургийг цогцоснуудтай тулгуулж, шалгуулахаар Британийн цагдаад өгсөн байна.Үүнээс гадна Европт хууль бус цагаачид нэвтрүүлэх ажлыг зохион байгуулдаг гэмт этгээдүүдийг илрүүлэх ажиллагаа Британи, Вьетнам хоёр улсад эрчимтэй явагдаж байгаа ажээ.

Эх сурвалж: BBC


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 21 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20