Г.Батзаяа: Намайг өвчтэй гэдгийг мэдээд л ээж аав байгаа үл хөдлөх хөрөнгүүдээ зарахаар зар тавьсан

О.Шүрэнцэцэг
2019/11/03

Гандөшийн Батзаяа нь цусны хорт хавдараар хүнд өвчилжээ. Урлагийн төлөө цохилох зүрхтэй, өсөх ирээдүйтэй 28-хан настай залууд туслах хандивын аяныг эхлүүлсэн байгаа.

Одоо тэрбээр Бээжин хотын "HEBEI YANDA LU DAOPEI HOSPITALEBEI YANDA LU DAOPEI HOSPITAL"-д хэвтэн эмчлүүлж байгаа хорт хавдрын тархалт нь 80 хувьтай байгаа юм.

Тиймээс "Чөмөг шилжүүлэн суулгах мэс засал" яаралтай хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд хагалгаа, эмчилгээний зардал нь 650 сая төгрөг болох юм.

Тэрбээр хандивын данс нээж элэг нэгт монголчуудаасаа хандив гуйж эхэлсэн байгаа юм. Хүсэл мөрөөдлөө бүтээх амьдралыг түүнд бэлэглээч хүмүүсээ.

Тэрбээр эмчилгээгээ хийлгэж байх хугацаанд тэмдэглэл хөтөлж байна.

Тэмдэглэл дугаар 4:

Сая сая доллар хожоод амьдрал нь орвонгоороо эргэн, дампуурсан олон жишээг сонсож байлаа.. Миний хувьд доллар биш! 100 мянгад нэг тохиох "Цусны хорт хавдар хожсон юм" гунигтайгаар хэлж байна гэж битгий төсөөлж уншаарай... Энэ үгийг би инээмсэглэн хэлж байгаа.

Та анзаарсан бол тэмдэглэл 1,2-ын үргэлжлэл оройноос эхлэх ёстой хэхэ
Би тэр орой шоудсан юм хайртай найзуудаа дуудаад гоё газар суусан. Найзуудын ихэнх хэлж байсан үг нь чи ёстой тэнэг өөдрөг хог юм аа уйлаад сууж байгаа байх гээд энэ газрын гадаа сэтгэлээ бэлдээд орж ирж байхад, инээчихсэн найрлачихсан сууж байдаг... Миний хувьд угаасаа хэзээ ахиж эд нартай маазрах нь тодорхойгүй, тэглээч хавдартайгаа маргааш нь л мэдсэн биз яадын гэж төсөөлөөд тэр оройг зугаатай өнгөрүүлсэн ч үнэндээ би үхтлээ айж байсан.... Солонгос сериал дээр цусны хорт хавдартай болохоор л бүгд айж сандраад туссан гол дүр нь үхчихдэг гунигт драмууд л толгойд буугаад байсан хэрэг л дээ. За тэр ч яахав. Намайг өвчтэй гэдгийг мэдээд л ээж аав байгаа үл хөдлөх хөрөнг үүдээ зарахаар зар тавьсан ч тийм амар борлогдохгүй бололтой гээд хямарч байх үед Unitel-ын маркетингийн мундаг хамт олны маань хандив, мөн ээжийн минь гадаадад байдаг хэдэн сайхан эгч нарийхан хандив орж ирснээр чөмгөндөө шинжилгээ хийлгэх мөнгө бүрдсэн болохоор ёстой л юу л болбол болог гэсээр Бээжинг зорьсон юм. Бээжин хүртэл миний толгойд юу ч бодогдоогүй эсвэл хэтэрхий их бодолдоо дарагдаад гөлийгөөд байсан уу мэдэхгүй юм... Зүгээр л хүмүүсийн инээмсэглэлийг, байгалийн сайхныг, үүлний дүрсийг анзаарсаар байгаад л энд ирчихсэн байсан. Тэгээд шинжилгээний хариун цагаан эсийн цочмог хорт хавдар гэсэн хариу гарснаар бид хоёрыг маргаашаас нь эхлээд шууд эмчилгээгээ эхэл гэсэн, гэхдээ эмчилгээ эхлэхийн тулд 50мянган юуан хэрэгтэй мөнгө байршуулахгүй бол эмчилгээ эхлэх боломжгүй гэсэн.. Монгол буцах гэхлээр хэзээ унаад өгөхөө мэдэхгүй, эмчилгээгээ эхлэх гэхээр мөнгө байхгүй ээж минь надаас нууцаар уйлаад л хүмүүс рүү залгаад байсан гунигтай шүү! Цагаа тулахад мөнгө ёстой л олддоггүй юм бил ээ.. Оройн би ээжийн хажууд нь хэвтээд "за яахав дээ ээжээ хоёулаа маргааш мөнгө олж чадахгүй юм чинь нэгдэх өдөр хүртэл хүлээе, тэр болтол хотын байр зарагдчих байх" гэсэн ээж миний толгойг илээд "Юунд ч битгий санаа зовоо миний хүү унт унт" гээд толгойг минь илсэн...

Би ээжийнхээ хөлийг барьж өгөх дуртай, тэгээд хааяа тоглоно Миний ээжийн хөл чинь Хятад, Дорноговь хоёрын найрамдалт харилцааг бэхжүүлж Дорноговийн залуусыг жинсэн өмдөөр хангасан хөл шүү! гэхээр учиргүй баярлаад инээнэ ээ... Үнэндээ л 20 жил бараа зөөсөн ээжийн эрээнд буудаг буудлыг нэрийг нөхөрлөл гэдэг юм...
Би ч мөнгө олдохгүйд эвлэрээд унтаад өгсөн тэгсэн ээж 6 цагт гэнэт огол харайж боссоноо нэг хүн лүү залгасан утсаа нөгөө хүн нь шууд тасалчихсан... 20 секунд ч бололгүй буцаж залгаснаа дансанд мөнгө байнаа ав ав гэсэн.. Ээжийн тэр нүд ямар сүрлэг бадрангуй байсан гээч ххэ хамгийн сонин нь тэр мөнгө өгсөн хүн нь ээжийн 20 жил буусан нөхөрлөл буудлын хятад хүн байсан бөгөөд дансанд нь байсан мөнгө нь хэнийн мэдэхгүй Монгол наймаачны мөнгө байсан юм билээ.. Ингээд миний эмчилгээ хувь тавилан ч гэмээр сонин, яс үндэстнээр ялгаварлаагүй нөхөрлөл, намайг л эмчлүүлэх гэсэн юм шиг дансанд нь мөнгөө хадгалуулсан Монгол хүний мөнгөөр эмчилгээ эхэлсэн юм ☺️
Манай найзууд миний төлөө хандивын аян эхлүүлэхээр өдөр шөнөгүй бэлдэж байхад би юу хийх ээ мэдэхгүй хэвтэж байлаа.. Үнэндээ миний эмчилгээний зардал дэндүү өндөр, гэхдээ би бууж өгч болохгүй шдээ гэж бодсоор тэмдэглэл нэгээ бичсэн...
Тэр өдрөөс эхлээд би гайхалтай зүйлсийг мэдэрсэн юм.... Монгол хүмүүсийн сэтгэлийг хичнээн Сайханыг, танихгүй зочин ирэхэд ч идээгээ бариад угтдаг сэтгэл нь хэвээрээ байгааг мэдсэн гэхдээ бид үнэндээ ихэнх л ядуу, дундаж орлоготой байгаа шүү дээ, харин сэтгэл нь дүүр нээрээ байгаа юм билээ... Өнөөдрийг хүртэл хандиваар 130 гаруй сая төгрөг цугларсан надад амьдрал бэлэглэж байгаа хүн бүрт баярлалаа... Энэ сонин, гайхалтай мэдрэмжийг яаж илэрхийлэх ээ би олохгүй байгаа... Үг хүртэл багадаад байгаа юм.

Би сугалаагаар хорт хавдар хожсон, харин шагнал нь мянга мянган хүний итгэл найдвар байсан юм...

Нээрээ: Сайншанд маань нефтийн үйлдвэр барьж эхлээд 2 дугаар Эрдэнэт хот шиг хөгжиж байгаа болохоор манай зарах гэж байгаа объект ыг сонирхоод үзээрэй зарагдчихвал уул нь хамаг юм жигдрэх гээд л хэхэ тэмдэглэл дундаа зар оруулсан болохоор сайхан #Share лээд өгөөрэй д99929339, 99091986

#SaveZaya #FuckCancer #ShitHappens
Хандивын данс:
Хаанбанк: 5035247726 Батзаяа
Голомтбанк: 2015129245 Батзаяа
Худалдаа хөгжлийн банк: 465004868 Батзаяа
Candy шилжүүлэг: 99929339
https://m.facebook.com/nt/screen/…


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 7 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 7 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 8 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 8 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 9 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 10 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 10 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 11 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 11 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 11 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 12 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр