2019 оны 10 дугаар сарын .23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Ө, А нар нь Завхан аймгаас Улаанбаатар хот руу авто машинаар таван ширхэг тарвага, 65 ширхэг бугын эвэр тээвэрлэж байсныг Хархорин сум дахь цагдаагийн алба хаагч нар илрүүлэн шалгажээ. Шалгалтын хүрээнд тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр амьтны гаралтай мах, түүхий эд худалдан авсан, хууль бусаар ан амьтан агнасан байж болзошгүй байсан тул харьяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна