ГАЙАН УЛСЫН ДНБ ХЭМЖЭЭ 2020 ОНД 86 ХУВИАР ӨСНӨ

О.Шүрэнцэцэг
2019/11/06

Хятад ба Америкийн худалдааны дайн, Япон ба Өмнөд Солонгосын худалдааны дайн, Brexit гэх мэт үйл явдлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. 2019 оны байдлаар дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт 2,9 хувь байгаа аж. Харин 2020 онд нэр гарсан бүх ээдрээ тодорхой хэмжээгээр тайлагдах тул дэлхийн эдийн засаг өснө гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ өсөлт одоогийнхоос нэмэгдэж магадгүй ч зарим улсынх бол пуужингийн хөдөлгүүр зоосон мэт цойлох төлөвтэй байна. Жишээлбэл, Олон улсын валютын сангаас ирэх жил эдийн засгийн өсөлт нь хамгийн өндөр байх улсуудын жагсаалт гаргахад Өмнөд Америкийн Гайан улсын эдийн засаг 5 хувь эсвэл манай уул уурхайн давлагааны үеэр манай улсынх шиг 17 хувиар бус шууд 86 хувиар өснө гэж үзжээ.

2019 оны байдлаар Гайан улсын эдийн засгийн өсөлт нь 4,4 хувь байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Гайан улсын Сангийн сайд Уинстон Жордан нь "Бид маш бага үзүүлэлтүүдээс агаар мандлын дээд хязгаар руу үсрэлт хийх чигт явж байна" гэж мэдэгджээ.

Хэрэв ОУВС-ийн гаргасан төлөв бодитоор биелбэл 4 тэрбум доллар байгаа Гайаны ДНБ нь 2024 он гэхэд 15 тэрбум доллар болж өсөх юм байна.

ОУВС гэдэг нарийн тооцоо хийдэг нэр хүндтэй байгууллага тул хэр баргийн хүн мэдэхгүй жижиг улсын эдийн засгийг огцом өснө гэж тооцоолохгүй нь мэдээж. Тэгвэл юуны ачаар ийм үсрэнгүй өсөлт гарах юм бэ? Газрын баялаг. Бүр тодруулбал Гайан улсад үйл ажиллагаа явуулж байсан "Exxon Mobil" корпораци газрын тос, шатдаг хийн 16 орд газар илрүүлсэн явдал. Ингээд зогсохгүй далайн эрэг орчмын ёроолд ашигт малтмал хайх ажил одоо ч хийгдэж байгаа тул тун удахгүй ахин шинэ орд газар нээгдвэл эдийн засгийн өсөлтийн хурдац бүр ч нэмэгдэж болох юм.

Гэхдээ тив дамнасан том корпорациуд жижиг орны байгалийн баялгийг олборлохдоо хуваалцах тун дургүй, асар богино хугацаанд дуусгаад өөр газар руу явах сонирхолтой байдгийг Ази, Африкийн жижиг орнууд сайн мэднэ. Тиймээс шинэ орд газрыг эзэмших явцад Гайан улс ямар нөхцөлтэй гэрээ байгуулаад, түүнийхээ дагуу хэдийг аваад, тэр авснаас хэд нь ард иргэдэд нь хүрч, ДНБ-ий өсөлт гэх мэт хийсвэр тооны цаана жирийн хүмүүсийн амьдрал сайжрах эсэх нь бас асуудал хэвээр гэдгийг зарим шинжээчид анхааруулжээ. Ташрамд сонирхуулахад, Гайан нь 780 мянган хүн амтай, газар нутгийн хэмжээгээр дэлхийд 85 дугаарт ордог, ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 5000 доллар, газар нутгийнх нь 90 хувь нь халуун орны ширэнгэн ойгоор бүрхэгдсэн, Өмнөд Америк тив дэх иргэд нь англиар ярьдаг цор ганц улс юм. 2018 оны эхний байдлаар 1,73 тэрбум долларын гадаад өртэй. Үндсэн зургаан нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортолж (алт, сахар, боксит, сам хорхой, мод, цагаан будаа) төсвөө бүрдүүлдэг байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 7 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 7 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 8 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 8 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 9 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 10 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 10 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 11 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 11 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 11 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 12 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 12 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр