​ТУРК УЛСЫГ ЦАГААЧДЫН АСУУДЛЫГ ШИЙДЭХДЭЭ ЕВРОПЫН ХОЛБООНООС ТУСЛАМЖ ШААРДАХ ЭРХТЭЙ ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/11/06

Европын парламент дахь Туркийн асуудал хариуцсан илтгэгч Начо Санчез Амор нь Турк ба Европын холбооны харилцааны төлөв байдлын талаар сэтгүүлчдийн тавьсан зарим асуултад хариулжээ. Начо Санчез Амор нь "Цагаачдын асуудлаар Турк нь тун хүнд ачаа үүрч байгаа тул ийм талаар биднээс тусламж шаардах эрхтэй" гэжээ.

Түүнчлэн "Асуудал шийдэгдээгүй бол Туркт санхүүгийн нэмэлт тусламж авах эрх бий. Гэхдээ Туркийн "Энхийн булаг" ажиллагаа нь үүнд нааштайгаар нөлөөлөх уур амьсгал бүрдүүлэх нь юу л бол. Турк нь дүрвэгчдийг аюулгүйн бүс руу явуулах тухайгаа мэдэгдсэн. Энэ бол аюултай алхам. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш нь дүрвэгсдийн аюулгүй байдал, нэр төрийг хамгаалах баталгаа гаргасан нөхцөлд л тэд зөвхөн сайн дурын үндсэн дээр буцаж болно гэдгийг онцолж байсан. Тэгвэл Турк нь ямар хүмүүсийг аюулгүйн бүс рүү буцаах гэж байгаа юм бэ? Тэнд аюулгүй хотуудыг байгуулж өгөх юм уу? Энэ арга хэмжээ бүс нутгийн хүн ам зүйн байдлыг өөрчлөх үү?" гэсэн байна.

Эцэст нь, Европын холбоо нь зөвхөн НҮБ гэх мэт олон улсын байгууллагуудын ивээл доор явагдаж байгаа арга хэмжээг дэмжихээс бус Турк дан ганц өөрийн үзэмжээр дүрвэгсдийг аюулгүйн бүс рүү явуулж байгааг дэмжихгүй гэж мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 18 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20