​ТУРКИЙН ЭРХ БАРИГЧИД АЛЬ –БАГДАДИЙН ЭГЧИЙГ ГЭР БҮЛИЙН ХАМТ БАРИВЧИЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/11/06

Туркийн эрх баригчид Сирийн хойд нутаг дахь Азаз хотоос "Лалын улс" алан хядах бүлэглэлийн устгагдсан толгойлогч аль-Багдадийн эгч Расмия Авадыг баривчилсан байна. Өдгөө 65 настай Расмияг нөхөр, бэр, таван хүүхдийн хамт нуугдаж байсан чиргүүлээс олж баривчилсан гэж байна. Баривчилсан хүмүүсийг Туркийн тусгай албаныхан байцааж байгаа гэж байна. Туркийн эрх баригчид тэднээс "Лалын улс" бүлэглэлийн дотоод үйл ажиллагааны талаарх нэн чухал мэдээлэл олж авна гэж тооцож байгаа аж. "Associated Press" пресс агентлагийн эх сурвалж энэ талаар "Энэ бол тагнуулын байгууллагын хувьд алтны судал олсонтой адил. "Лалын улс"-ын талаар энэ хүний мэдэж байгаа зүйл нь бүлэглэлийг үйл ажиллагааны талаар илүү өргөн мэдээлэл өгч, бүр ч олон муу залуусыг баривчлахад тусалж болно" гэжээ. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган нь Расмия Авадыг цагаачдын төв саатуулж байгаа, цаашдын тавиланг нь Туркийн шүүх шийдэх тухай мэдэгджээ. Тэрээр "Одоо хууль зүйн ажилбарууд хийгдэж байна. Бүх ажил манай хуулийн дагуу хийгдэх болно. Манай албад баривчилгаа хийсэн тул энэ хүн одоохондоо цагаачдын төвд саатуулагдах болно" гэжээ. Гэхдээ аль-Багдадийн эгчийг шүүх ажиллагааг Туркт болох эсэх талаар хариулт өгөөгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 19 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20