​АМЕРИКЧУУД УКРАЙНЫ ''МОТОР СИЧ''-ИЙГ ХЯТАДУУДААС ӨРСӨЖ АВАХААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/11/06

АНУ нь Украйны "Мотор Сич" компанийг худалдан авах хэлэлцээг тус компанийн удирдлагатай хийж эхэлсэн тухай "The Wall Street Journal" мэдээлж байна. Хэлэлцээнд Америкийн талыг "Blackwater" хувийн хамгаалалтын компанийн үндэслэгч Эрик Принс төлөөлж байгаа юм байна. Хэлэлцээг Ерөнхийлөгч Трампын захиргааны даалгавраар явуулж байгаа бөгөөд гол зорилго энэхүү компанийг Хятадын компанид худалдагдахаас өрсөх явдал гэжээ.

"Мотор Сич" нь байлдааны онгоцны тийрэлтэт хөдөлгүүр, нисдэг тэрэгний хөдөлгүүр, байлдааны усан онгоцны хөдөлгүүр хийдэг томоохон компани юм. 2014 оны Майдан хувьсгалаас өмнө тус компанийн хөдөлгүүрүүдийн дийлэнхийг хөрш ОХУ худалдан авдаг байсан. Харин Украйнд төр эргэж хоёр орны харилцаа муудахад Украйны эрх баригчид Орос руу байлдааны болон давхар зориулалттай бүх бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон юм. Үүний дараагаар "Мотор Сич" нь санхүүгийн тун хүнд байдалд орсон. Энэ байдлыг нь соргогоор анзаарсан Хятадын хөрөнгө оруулагчид хөрөнгийн бирж дээрх компанийн хувьцааны 51 хувийг худалдан авч, цаашид үйлдвэрийг өргөжүүлэхэд хөрөнгө оруулалт хийхэд бэлэн тухайгаа мэдэгдсэн юм. Одоо энэ саналыг нь Украйны удирдлага зөвшөөрөх ёстой. Харин энэ байдал АНУ-ын удирдлагад огтхон ч таалагдахгүй байгаа юм.

Хятад нь Украйны компанийн авснаар байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэг, усан онгоцны орчин үеийн хөдөлгүүр үйлдвэрлэх тал дээр Америкаас хоцрогдож байгаагаа богино хугацаанд нөхөж, яваандаа Америкт улам их аюул учруулах болно гэж үзэж байгаа юм байна. Ийнхүү "Мотор Сич" нь Америкийн үндэсний аюулгүй байдлын хувьд стратегийн чухал ач холбогдолтой объект болж хувирсан. Иймд есдүгээр сард АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Украйны батлан хамгаалах үйлдвэрлэл хариуцсан ахлах зөвлөх Дональд Винтер, Киев дэх АНУ-ын элчин сайдын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Билл Тейлор гэх мэт өндөр албан тушаалтнууд "Мотор Сич" компанийн ажиллагаатай биечлэн танилцаж байжээ. Наймдугаар сард Трампын аюулгүй байдлын зөвлөн асан Жон Болтон Украйнаар айлчлах үедээ үйлдвэртэй танилцан, хэрхэвч Хятадад өгч болохгүй гэж мэдэгдэж байсан юм.

Украйны шинэ эрх баригчид "Мотор Сич"-ийн хөдөлгүүрийг Орос руу нийлүүлэхийг хориглосны дараагаар ОХУ –ын зэвсэгт хүчин зарим төрлийн нисдэг тэрэг, байлдааны усан онгоцоо төлөвлөгөөний дагуу зэвсэглэлдээ авч чадахаа байж, аргагүйн эрхэнд өөрсдөө ийм төрлийн моторыг шинээр зохион бүтээж, нэлээд цаг алдаж байсан тухай мэдээ байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 19 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20