ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР МЭДҮҮЛЭГ ӨГӨХӨӨР БОЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/11/06

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу асуудалтай холбоотойгоор мэдүүлэг өгөхөөр БНСУ-д очсон байна.

Тэрбээр өнөөдөр /2019.11.06/ товлосон цагаасаа өмнө "Инчён" олон улсын нисэх буудалд газарджээ. Д.Одбаярын нислэг орон нутгийн цагаар 09:20 цагт Инчёнд газардах хуваарьтай байсан ч нислэг нэг цаг 30 минутын өмнө газардсан тухай БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байна.

Хэргийг сануулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр Өмнөд Солонгосын цагдаад саатуулагдсан байдаг. Түүнийг Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн биед хүрсэн, мөн А гэгч монгол иргэн үйлчлэгчийг мөрөөр нь тэвэрсэн үйлдэл гаргасныг буруутгаж, тус улсын цагдаагийн алба хаагчид саатуулсан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд анх мэдээлсэн юм.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас цаг гаруй хугацаанд байцаалт авчээ. Тухайн үед Д.Одбаяр нь "Би энэ явдалд хамаагүй. Миний ард сууж явсан хүнтэй холбоотой. Намайг андуурсан" хэмээн мэдүүлээд, асуудлыг дипломат халдашгүй эрхийн хүрээнд шийдэхийг хүссэн байдаг. Улмаар БНСУ-д эргэж ирээд мэдүүлэг өгөхөө илэрхийлж, Бали аралд болох Олон улсын хуралд оролцохоор явсан юм.

Өмнөд Солонгосын тал арваннэгдүгээр сарын 1-нд түүнийг Индонез руу нисэхийг нь зөвшөөрч, цааш явуулсан ба БНСУ-д эргэж ирэхгүй тохиолдолд ямар ч мөрдөн байцаалт явуулалгүйгээр хэргийг прокурорт шилжүүлэхээ мэдэгдсэн байна.

"Корейн Эйр" компанийн зүгээс "Нисэх онгоцны үйлчлэгчээр ажилладаг Монгол Улсын иргэн эмэгтэйг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр монгол хэлээр доромжилсон, сүрдүүлсэн нь түүнийг сэтгэл зүйн тогтворгүй байдалд хүргэсэн" хэмээн мэдээлэл өгчээ. Яг юу гэж сүрдүүлснийг нь олон нийтэд тодорхой мэдээлээгүй байгаа хэдий ч тухайн үеийн байдлаас болж их хэмжээний айдастай, чичирч байсан талаар мэдээлэл өгөв. Цагдаагаас тухайн ажилтныг мөн мэдүүлэг өгүүлэхээр дуудсан байна.

БНСУ-ын хуулиар энэ төрлийн гэмт хэрэгт 1 жилийн хорих ял оноох юм уу, 3 сая воноор торгох заалттай. Мөн Д.Одбаярын илэрхийлж буй халдашгүй эрхэд БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд гэсэн гурван албан тушаал хамаардаг тул Үндсэн хуулийн Цэцийн дарга ийм эрхэд хамаардаггүй болохыг сануулж байгаа юм. Иймд Өмнөд Солонгосын олон нийтийн зүгээс бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.

Эх сурвалж: www.yna.co.kr


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 19 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20