Зүүнбаянгийн төмөр замын төсөлд ОХУ-тай хамтарна

О.Шүрэнцэцэг
2019/11/06

УИХ, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Оросын төмөр замууд" НХН-ийн салбар компани болох "РЖД Интернэйшнл" ХН-ийн дарга С.А.Павлов, "Оросын төмөр замууд НХН-ийн Гадаад хамтын ажиллагаа, хилийн чанад дахь төсөл хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга И.В.Михайлюк нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энх-Амгалан сайд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өгч, өнгөрөгч 7 хоногт ОХУ-ын Москва хотноо ажлын айлчлал хийх үеэрээ "Оросын төмөр замууд" НХН-ийн Гүйцэтгэх захирал О.В.Белозёровтой хийсэн уулзалтын талаар дурдав.

"РЖД Интернэйшнл" ХН-ийн дарга С.А.Павлов энэхүү уулзалтаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажилд "Оросын төмөр замууд" НХН оролцох, ингэхдээ гүүр, хоолойн зураг төсөл боловсруулах, түүний барилгын ажилд оролцох болон дээд бүтцийн менежментийн удирдлагыг "Улаанбаатар төмөр зам" ХНН-тэй хамтран хэрэгжүүлэх хүсэлт тавилаа.

Б.Энх-Амгалан сайд олон жилийн хамтын ажиллагаатай "УБТЗ" ХНН, "Оросын төмөр замууд" НХН хоёр байгууллага нь энэхүү төсөл дээр хамтарч ажилласнаар Монголын төмөр замын салбарын боловсон хүчнийг чадавхижуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.

"РЖД Интернэйшнл" ХН-ийн төлөөлөгчид Б.Энх-Амгалан сайдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, дээрх асуудлыг нарийвчлан судалсны дараа хурдан шуурхай, чанартай, төсөвт өртөгт багтаан хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 19 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20