​АФРИКИЙН ГАХАЙН ТАХЛЫН УЛМААС ДАНИ 740 САЯ ДОЛЛАРЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖ МАГАДГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/11/07

Данид Африкийн гахан тахал өвчин тархсан нь нотлогдвол эдийн засаг нь 740 сая долларын алдагдал хүлээж магадгүй гэдгийг Копенгагены их сургуулийн Хүнсний аж үйлдвэрлэл ба эх үүсвэрийн төвийн эдийн засагчид тооцож гаргасан тухай "Jyllands-Posten" сонин мэдээлсэн байна. Тооцоо хийсэн судлаачдын нэг Хеннинг Отте Хансен нь "Бид Ази руу ч тэр Европ руу ч тэр их хэмжээний гахайн мах экспортолдог. Ийм учраас Данийн гахай махны үйлдвэрлэгчид гахайн тахлын улмаас ноцтой хохирол амсаж магадгүй болоод байна" гэжээ. БНХАУ-д гахай тахлын шинэ дэгдэлт эхэлж, олон зуун мянган гахайг устгалд оруулж эхэлсний улмаас Данийн үйлдвэрлэгчдийн нийлүүлдэг гахайн махны үнэ хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа юм. Гэтэл аравдугаар сард Данийн Эрө арал дээр тодорхойгүй шалтгааны улмаас үхсэн долоон бодон олдсон бөгөөд Хүнсний бүтээгдэхүүний удирдах газар нь амьтадын сэгэнд гахайн тахал илрүүлэх шинжилгээ хийхээс татгалзаад байсан юм. Хэрэв шинжилгээ хийгдээд Данийн нутагт гахайн тахлын халдвар орж ирсэн нь тогтоогдвол 1-2 жилийн хугацаатай карантин тогтоох шаардлагатай болно. Энэ хугацаанд Данийн гахайн махны экспортыг бүрэн зогсоох юм. Үүнээс болж гахайн мах үйлдвэрлэгчид 740 сая долларын алдагдал хүлээж болзошгүй гэж үзсэн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 20 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20