​ИРАКТ ДЭГДСЭН ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ 6 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛААД БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/11/07

Иракийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн төлөөлөгч, генерал Абдель Карим Халаф нь тус улсад дэгдээд байгаа эсэргүүцлийн жагсаал, үймээнээс үүдсэн хохирлын хэмжээ 6 тэрбум долларт хүрээд байгаа тухай мэдэгджээ. Тэрээр "Жагсаал цуглаанаас үүдсэн хохирлын хэмжээ 6 тэрбум долларт хүрээд байна" гээд Багдад болон Иракийн төв ба өмнөд нутгийн олон мужид гарч байгаа эсэргүүцлийн жагсаал, цуглаанд оролцогчдод хандан төрийн байгууллагууд, газрын тосны салбарын үйлдвэрүүд руу халдахаа зогсоохыг уриалсан байна. Ялангуяа гадаадын газрын тосны компаниуд руу дайрахыг зүгээр хараад суухгүй гэдгээ генерал онцолжээ. Мөн армийн албан хаагчдыг жагсагчидтай тулсан нөхцөлд байлдааны сум хэрэглэхийг хориглосон, жагсагчид эсэргүүцлээ тайван замаар илэрхийлэх бүрэн эрхтэй ч зам, гүүрийг хааж, иракчуудын хэвийн амьдралд саад болохыг байж боломгүй зүйл гээд цэргийн ямар ч объектод ойртохгүй байхыг сануулсан байна. Иракт аравдугаар сараас эхлэн амьдралын нөхцөл эрс муудсан, авлигын хэмжээ ба ажилгүйдэл тэвчиж суухад бэрх болсныг эсэргүүцсэн жагсаал, цуглаан тасрахгүй үргэлжилж байгаа юм. Жагсагчдыг дарах, тараах үүргийг зэвсэгт хүчний тусгай ангиудад даатгаад байгаа тул жагсагчид ба хууль сахиулагчид хоорондын мөргөлдөөн тун хэрцгий болж байна. Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш 260 гаруй хүн амиа алдаж, 12 мянган хүн шархдаад байгаа аж. Иракийн цаг агаарын нөхцөл нь эсэргүүцлийн жагсаалыг эхлэх гол түлхэц болсон байна. Аравдугаар сарын эхний долоо хоногт агаарын температур 35-40 градус хүртэл халсан. Ийм нөхцөлд усан хангамж ажилгүй байх, цахилгаан тогтмол тасалдах гэх мэт хотын хангамж, нийтийн ашиглалтын асуудал хамгийн хурц мэдрэгддэг уурлаж бухимдсан хүмүүс аяндаа л жагсаалд цуглаан хийж эхэлсэн байна. Иракийн хот төлөвлөлт, ус ба цахилгаан хангамжийн салбарт ноёлж байгаа эмх замбараагүй байдалд иракчууд авлигад идэгдсэн албан тушаалтнуудыг буруутгаж байгаа аж. Иракийн эрх баригчдын гаргасан албан ёсны мэдээгээр 2003 оноос хойш авлигад идэгдсэн ирак түшмэлүүд 540 тэрбум доллар завшсан байна. Энэ бол Иракийн 4 жилийн төсөв юм. Түүнчлэн Иракийн 25 хүртэлх насны залуучуудын 25 хувь нь ажилгүй, баталгаатай цалингүй байгаа нь жагсагчдын дургүйцлийг ихэд хүргэж байгаа аж. Уг нь "Лалын улс"-ыг ялсны дараагаар, дайнд зарцуулж байсан хөрөнгийг эдийн засгийн бодит салбар руу хөрөнгө оруулалт хийнэ гэж байсан ч мөн л авлигад автагдсан түшмэдээс болоод хэрэгжүүлж чадаагүй аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 19 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20