ХЭВЛЭЛИЙН БААТАР БОЛООД БУЙ Д.ОДБАЯР ГЭЖ ХЭН БЭ


Хүний эрхийг эн тэргүүнд чухалчилдаг БНСУ-ын төдийгүй дэлхий нийтийн хэвлэлийн баатар болоод байгаа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нь өдгөөгөөс хоёр жилийн өмнө буюу 2017 оны зургаадугаар сард ҮХЦ-ийн даргаар сонгогдсон. Тодруулбал, МУ-ын Ерөнхийлөгч асан П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор сонгогдсон байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар сонгогдсон юм. Хуульчдын эрхэм далд мөрөөдөл нь "ҮХЦ-ийн гишүүн болох явдал" гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу, ийм л албан тушаалд тэр заларсан ч албан тушаалынхаа төдийгүй МУ-ын нэр хүндийг дэлхий дахинаа шившиглэж байна.

Тэгвэл ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр гэж хэн бэ.

Жагарномч ДОРЖИЙН ОДБАЯР нь Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн.

Боловсролын байдал:
1985 онд Дорнод аймгийн 10 жилийн I сургууль,
1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, эвлэлийн ажилтан,
1997 онд Энэтхэгийн эрх зүйн үндэсний их сургууль, эрх зүйч,
2000 онд Голландын Клингиндаелийн академи, дипломатч.

Ажилласан байдал:
1987-1989 онд Дорнод аймгийн Пионерийн зөвлөл, ХЗЭ-ийн хороонд зааварлагч,
1990-1991 онд МХЗЭ-ийн гүйцэтгэх хороо, Тэргүүлэгч гишүүн,
1991-1992 онд Монголын Залуучуудын холбоо, Хяналтын зөвлөлийн дарга,
1997-2000 онд Хууль зүйн яам, ахлах мэргэжилтэн, Олон улсын эрх зүйн тасгийн ахлагч, газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга,
2000-2004 онд Дорнод аймгийн Засаг дарга,
2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд,
2013-2016 онд "Альтернатив энерги" ХХК, зөвлөх.

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.
2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон.

Шагнал:
2005 онд "Алтан гадас" одон,
2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 20 цагийн өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 20 цагийн өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 21 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо Өчигдөр
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 2026/07/08
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 2026/07/08
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 2026/07/08
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 2026/07/08
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 2026/07/08
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 2026/07/08
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 2026/07/08
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08