Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газар саатуулж, мөрдөн шалгаж байгаа билээ. Асуудал үүсэх шалтгаан буюу нислэгийн үеэр Д.Одбаяр хамт зорчиж байсан А-ын хамт онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх явдал юм.
Тэгвэл тухайн хэрэгт холбогдох 42 настай А нь мэдүүлэг өгөхөөс татгалзаж, Сингапур руу ниссэн бөгөөд Инчеон хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн "А" гэгчийг эрэн сурвалжлуулахаар Интерполд хандсан талаар Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна