​ИРГЭДИЙН 50 ХУВЬ НЬ ЦАГДАА НАРЫН ЗҮГЭЭС ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭХТЭЙ ТУЛГАРЧ БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/11/08

Энэ мэдээ манай улсад хамааралгүй. Кенид явагдсан санал асуулгын дүн ийм байдалтай гарсан байна. Кенийн дэргэд манай цагдаа нар шударга, хариуцлагатай. Кени улсын Цагдаагийн хараат бус хяналтын албанаас (IPOA) иргэдийн дунд санал асуулга явуулахад оролцсон хүмүүсийн 50 хувь нь цагдаа нарын зүгээс эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэхтэй таарч байсан гэж мэдэгджээ. Энэ тухай "Reuters" агентлаг мэдээлсэн байна. Эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэдэг цагдаагийн офицеруудыг хариуцлагад татах ямар нүсэр ажлыг "IPOA" гүйцэтгэх шаардлагатай болж байгаа нь энэхүү судалгаанаас харагдаж байна гэж сэтгүүлчид үзжээ. Кени иргэд цагдаа нарын харгис хэрцгий авир гэх мэт эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолтой олон таарч байгаа ч тэр болгоныг нотлох гэхдээ давж гарахад бэрх хүндрэлтэй тулгардаг гэдгийг ч сэтгүүлчид онцолсон байна. Кеничүүд хэлмэгдэх, ямар ч арга хэмжээ авагдахгүй гэдгээс эмээсэндээ цагдаа нарын ёс бус зан байдлын талаар мэдэгдэхээс эмээсэн хэвээр байгааг Цагдаагийн хараат бус хяналтын албанаас (IPOA) 2011 онд явуулсан судалгаа харуулсан. Энэ удаагийн асуулгад оролцсон хүмүүсийн 46 хувь нь цагдаа нар эрх мэдлээ хэтрүүлсэн гэж болох ядаж нэг үйлдлийн хохирогч болж байсан гэж мэдэгдсэн. Гэтэл зургаан жилийн өмнө яг адил асуулга явуулахад 30 хувь нь ийм хариулт өгч байжээ. Цагдаагийн зүгээс гаргасан хүчирхийлэлтэй тулгарсан гэж мэдэгдсэн хүмүүсийн 10 хувь нь л тэр тухайд хууль сахиулах байгууллагад мэдэгдсэн гэсэн байна. Мөн 70 хувь нь зөрчлийн талаар орон нутгийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн ч 50 хувь нь өргөдлийнх нь дагуу ямар ч арга хэмжээ аваагүй гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 20 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20