​ЯДУУС УЛАМ ЯДУУ, БАЯЧУУД УЛАМ БАЯН БОЛЖ БАЙГААГИЙН ШАЛТГААНЫГ ТАЙЛБАРЛАЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/11/08

Хөрөнгө оруулалтын "Bridgewater Associates" хөрөнгө оруулалтын удирдах компанийн үүсгэн байгуулагч Рэй Далио нь баян хүмүүс яагаад улам баяжаад, ядуу хүмүүс улам ядуураад байгааг тайлбарлажээ. Түүний хэлж байгаагаар цөөнх баян хүмүүс хэтэрхий их мөнгөтэй болсон тул орчин үеийн эдийн засаг хүмүүсийн ашиг сонирхлын төлөө ажиллахаа байсан аж. Баян хүмүүсийн хувьд мөнгө хэтэрхий хялбар, хүртээмжтэй болсон бол бусад хүмүүст мөнгө яагаад ч хүрэлцэхгүй болсон. Үүнээс болоод баян ба ядуу хүмүүс хоорондын ялгаа улам бүр өсөн нэмэгдэж байгаа. Хэрэв эрх баригчид үүнийг эртхэн хүлээн зөвшөөрч, баян ядуугийн ялгааг багасгах арга хэмжээг яаралтай авч эхлэхгүй бол тун удалгүй дургүйцсэн масс хувьсгал хийж, хүчээр бүгдийг өөрчлөхийг оролдоно гэж байна. Тодруулбал, их мөнгөтэй баян хөрөнгө оруулагчид мөнгөө улам арвижуулахын тул старт-апуудад шаардлагатайгаас их хэмжээний мөнгөөр хөрөнгө оруулалт хийж байгаа. Хөрөнгө оруулалт авахгүй гэсэн ч өрсөлдөгч нарт нь өгнө гэсэн сүрдүүлэг дор хөрөнгө оруулалт хийх болсон. Тэд цөөн хэдэн компаниар жишээг дуурайгаад старт-апуудаас богино хугацаанд асар их ашиг олно гэж найдаж байдаг. Гэтэл одоо үед старт-апууд тэгж их амжилт олох бараг боломжгүй тул ээлжит санхүүгийн хөөс болж томроод хагардаг. Үүнтэй зэрэгцээд улс орнуудын төсөв улам бүр алдагдал хүлээх болж, улам их зээл авах болсон. Зах зээл ийм их зээлийг дийлэхгүй байж магадгүй тул төв банкнууд бодлогын хүүгээ өсгөнө. Улмаар зээлдэх мөнгөө төв банкнууд өөрсдөө хэвлэж эхэлнэ. Ийм хандлага жил ирэх тусам улам газар авах аж. Үүнийг дагаад мөнгөний гачигдлаас болоод тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн салбарт мөнгө хүрэлцэхгүй болно. Төрийн албан хаагчид, ядуус үүнийг хамгийн их мэдэрнэ. Баячууд төлбөрийн чадвартай тул зээл хялбар авна. Үр дүнд нь төлбөрийн чадвартай, мөнгөтэй хүмүүст мөнгө хялбар олддог болж, бусад хүмүүст мөнгө хүрэлцэхгүй болно. Үүнийг дагаад баячууд улам баяжиж, ядуус улам ядуурна. Ялгаа их байх тусам бухимдал их болно. Баячууд бухимдал, ялгаа багатай газар руу нүүх нь нэмэгдэнэ. Засгийн газар томоохон татвар төлөгчдөө алдахгүйн тулд тогтоон барих гэж янз бүрийн хөнгөлөлт үзүүлснээр баян ядуугийн ялгаа улам нэмэгдэнэ гэх мэт мухардалд ороод байгаа гэжээ. Рэй Далио нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 57 дугаарт жагсдаг бөгөөд 18,4 тэрбум долларын хөрөнгөтэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 19 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20