​ГЕРМАНЫГ ОРОСЫН ШАТДАГ ХИЙН ХООЛОЙГ ДЭМЖСЭН ХУУЛЬ БАТАЛБАЛ УКРАЙН ШҮҮХЭД ӨГНӨ

О.Шүрэнцэцэг
2019/11/08

Герман улс Оросын "Газпром" корпорацтай хамтран байгуулж байгаа "Умардын урсгал -2" төслийг баталгаатай дуусгахын тулд үйл ажиллагааг нь хамгаалсан хууль батлах гэж байгаа тухай "Bild" сонин мэдээлсэн. Шинэ хуулийн дагуу 2019 оны тавдугаар сараас өмнө хийгдсэн, өөрөөр хэлбэл Европын холбооны Эрчим хүчний гурав дахь багц хууль үйлчилж эхлэхээс өмнө хийгдсэн хөрөнгө оруулалтыг энэхүү Эрчим хүчний багц хуулийн үйлчлэлд хамаарахгүй болгох юм байна. Европын холбооны эрчим хүчний гурав дахь багц хууль ёсоор дамжуулах хоолойн ажлыг шатдаг хий нийлүүлэгчтэй огт хамааралгүй компани удирдаж байх ёстой юм. Өөрөөр хэлбэл Оросууд дамжуулах хоолой барихад хийсэн хөрөнгө оруулж, өөрсдөө шатдаг хийгээр хангаж байгаа ч өөрсдийнхөө барьсан хоолойн ажлыг өөрсдөө удирдаж чадахгүй, хөндлөнгийн гуравдагч этгээдэд шууд өмчлүүлснээр ашиг ч хүртэж чадахгүй эрсдэлтэй болоод байсан. Харин Германы парламент дахь олонх нь хөрөнгө оруулалтыг хамгаалах шинэ хууль баталбал тэд дамжуулах хоолойг удирдах ажлыг өөрсдөө гүйцэтгэх боломжтой болох аж. Ийм байдал Украйнд тун ч таалагдахгүй байгаа бололтой. Европын холбоон дахь Украйны худалдааны төлөөлөгч Тарас Качка "Ийм санаачилга нь Европын холбооны удирдлагын гаргасан шийдвэр ба Германы хүлээсэн үүрэгтэй зөрчилдөж байгаа тул нэн даруй давж болиулахаар шүүхэд хандах болно. Ийм гомдлыг манай улс эсвэл Польш эсвэл өөр ямар нэг улс өгч болно. Хэрэв шүүхэд гандан гомдол гаргавал гомдлыг шүүхээр шийдэгдэх хүртэл Умардын урсгал-2 хоолойг барих ажил зогсож, цаашдаа ирээдүй нь бүр ч эргэлзээтэй болно" гэжээ. Балтын тэнгисийн ёроолоор тавигдаж байгаа "Умардын урсгал -2" шатдаг хий дамжуулах хоолой ашиглалтад орсноор Оросууд цаашдаа Украйны нутгаар тавьсан хоолойг ашиглах хэрэггүй болох юм. Одоогоор Оросын шатдаг хийг Европ руу дамжуулж байгаа нийт шатдаг хийн дийлэнх нь Украйны нутгаар бүр Зөвлөлтийн үед тавигдсан хоолойгоор дамждаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 20 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20