​НИСЭЖ БАЙГАА ОНГОЦНЫ ЖОЛООНЫ АРД ЦАРАЙЛАГ ЭМЭГТЭЙГ СУУЛГАСАН БАГИЙН ДАРГЫН НИСЭХ ЭРХИЙГ БҮХ НАСААР НЬ ХАЛНА

О.Шүрэнцэцэг
2019/11/08

Зорчигч тээврийн нисэх онгоцыг нислэг үйлдэж явахад нь багийн бүхээгт орж, жолооны ард суусан эмэгтэйн зураг Хятадын интернэтээр хурдацтай тархаж ихээхэн дуулиан тариад байна. Олон арван хүний амь насыг хариуцаж яваа нисэх багийн дарга үүрэг, хариуцлагадаа ийм хөнгөмсөг хандаж, зорчигчдын амь насыг эрсдэлд оруулсныг интернэт хэрэглэгчид эрс шүүмжилжээ. Улмаар нэгэн интернэт хэрэглэгч зургийг авсан онгоцны эзэн "Air Guilin" компанид гомдол мэдүүлсний дараа компанийн удирдлага шалгалт явуулжээ. Ингэснээр арваннэгдүгээр сарын 4-нд Гуйлинаас Янжоу орж байсан GT1011 рейсийн нислэгийн үеэр нисэх багийн дарга дүрмийг зөрчин хөндлөнгийн хүнийг нисгэгчдийн бүхээгт орохыг зөвшөөрсөн төдийгүй жолооны ард суулгасан болохыг тогтоосон аж. Улмаар мөрдөн байцаалтын дүнгээр багийн даргын нисэх эрхийг бүх насаар нь хасахаар болсон байна. Зураг дээрх эмэгтэй нь Гуйлуны аялал жуулчлалын сургуулийн онгоцны үйлчлэгчийн ангийн оюутан болохыг тогтоосон тул сургууль дээр нь шалгалтын ажил хийгдэж байгаа аж. 9/11 алан хядах ажиллагааны дараа дэлхий даяар нислэгийн аюулгүй байдлыг хангах түүн дотор, нисгэгчийн бүхээгт гаднын хүн нэвтрэхээс хамгаалахад онцгой анхаарал хандуулах болж, янз бүрийн заавар, дүрэм журам олныг баталсан ч энэ удаад үйлчлээгүй бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар хална 19 минутын өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 17 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20