​ДЭЛХИЙН ӨР 188 ИХ НАЯД ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/11/11

Олон улсны валютын сангийн захирал Кристалина Георгиева Вашингтон хоноо жил болгон явагддаг Жак Полакийн нэрэмжит зөвлөгөөн дээр үг хэлэхдээ дэлхийн хэмжээн улс орнуудын хувийн ба төрийн өр нийлээд 188 их наяд долларт хүрсэн тухай мэдэгджээ. Тэрээр "Төрийн ба хувийн гээд дэлхийн нийт өр 188 их наяд доллар буюу дэлхийн ДНБ-ий 230 хувьтай тэнцэх дээд хэмжээнд хүрээд байна. Өрийн өсөхөд хүргэсэн үндсэн хүчин зүйл нь хувийн салбар бөгөөд түүнд нийт өрийн 2/3 ногдож байна" гэсэн байна.

Түүнчлэн, эдийн засаг нь өндөр хөгжсөн орнуудын төрийн өр Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш үзэгдээгүй өндөр хэмжээн хүрсэн, харин хөгжиж байгаа орнуудын төрийн өр нь 1980-аад оны өөрийн их хямралын үеийнхтэй адил, орлогын хэмжээ багатай орнуудад сүүлийн таван жил өрийн хэмжээ огцом өссөн тухай мэдээлжээ.

Улмаар өрийн үзүүлэлт ийм өндөр байгаа нь дэлхийн эдийн засаг ба санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл бий болгож байгаа тул дэлхийн өрийн талаар шийдэл олох гарцаагүй шаардлага тулгараад байгааг Георгиева онцолсон байна. Тэрээр дэлхийн өрийн хэмжээ өссөн явдал 2008 оны санхүүгийн хямралын үеэр хувийн салбарт төрөөс асар дэмжлэг үзүүлж байсантай холбоотой гэдгийг сануулсан байна. Тэрээр "2008 оны хямралын үеэр санхүүгийн байгууллагуудад төрөөс үзүүлсэн шууд тусламжийн хэмжээ гэхэд л 1,6 их наяд доллар байсан гэдгийг ОУВС-ийн сүүлийн судалгаанууд харуулсан" гэжээ.

Мөн өр их байгаагаас орлогын хэмжээ багатай орнуудын Засгийн газрууд дэд бүтэц, эрүүл мэнд ба боловсролд улам бүр бага мөнгө зарцуулж, харин өрийн хүү, нөхөн төлөлтөд улам их мөнгө зарцуулах болсныг анхааруулжээ.Тэрээр "Манайхаас гаргасан үнэлгээгээр орлогын хэмжээтэй багатай орнуудын 43 хувь нь өртэй холбоотой хямралд орох өндөр эрсдэлтэй явж байгаа эсвэл хэдийн хямраад эхэлсэн" гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 9 минутын өмнө
Ихэнх нутгаар хална 1 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21