АН-аас нэр дэвшихийг горилж байна уу, тэгвэл 100 сая төгрөгийн такс төл

О.Шүрэнцэцэг
2019/11/11

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр Төрийн ордны Их танхимд хаалттай горимоор хуралдсан юм. Хуралдаанд ҮБХ нь 419 гишүүн оролцохоос 68 хувь нь ирснээр ирц 50 хувийн босгыг давж, ширүүхэн хуралдлаа.

Хаалттай сөрөг хүчний хурлын мэдээллийг нээлттэйгээр хүргэе.

Тус хуралдаанаар нөхөн сонгуулиар сонгогдсон ҮБХ-ны гишүүдийг батламжлахын зэрэгцээ 2020 онд АН-наас нэр дэвшихээр горилж буй намынхаа гишүүдийг 100 сая төгрөг өг гэжээ.

Үүнийг намынх нь залуучууд эсэргүүцсэн ч хуралд оролцсон 180 ҮБХ-ны гишүүнээс 110 дэмжсэнээр 100 сая төгрөгийн дэнчин мөнгийг намдаа хураалгахыг дэмжсэн байна. 2016 онд АН-ын нэр дэвшигчид 20-50 сая төгрөгийг намдаа тушааж байсан. Гэтэл энэ удаад 100 сая төгрөгийн тасалбар авахаар болсон байна. Гэхдээ нэр дэвшихийн тулд горилж буй ҮБХ-ны гишүүн нь 100 сая төгрөг тушаагаад шууд нэр дэвшинэ гэсэн үг биш. Эхний ээлжинд 100 сая төгрөгөө тушаагаад нам дотроо өрсөлдөнө. Намынхаа нөхөдтэй өрсөлдөөд гарч ирсэний дараа жинхэнэ дэнчин мөнгөө ахиад намдаа тушаана гэсэн үг. Тэр нь хэд байх нь яригдаагүй байна. Ямартаа ч өчигдөр 100 сая төгрөг тушаах тогтоолын төслийг хурлаас баталсан аж. Ингэснээр тойрогт нэр дэвших хүсэлтэй ҮБХ-ны гишүүд намынхаа дарга С.Эрдэнэтэй 2019 оны дөрөвдүгээр сар хүртэл гэрээ байгуулахаар болжээ. 100 сая төгрөгөө өгөөд намаасаа гарч ирэхгүй, тойрогт нэр дэвших боломжгүйд хүрвэл тухайн гишүүндээ улс төрийн дэмжлэг үзүүлэхээр гэрээлэх аж. Улс төрийн дэмжлэг гэдэг нь 100 сая төгрөгөө өгөөд УИХ-д нэр дэвшиж чадахгүй мултарвал албан тушаал амалж байна гэсэн үг ажээ.

"Нэр дэвшигчийг тодруулах урьдчилсан гэрээ"-ний төслийг өчигдөр танилцуулсан байна. Ингэхдээ ҮБХ-ны гишүүдийн гар утсыг унтрааж хаалттай байдлаар танилцуулсан байна. 100 төгрөгийг гурван хувааж төлөхөөр гэрээнд заажээ.

Эхний төлөлтийг 2019 оны арванхоёрдугаар сарын 15-нд 30 сая төгрөг төлнө.

Дараагийн төлөлт нь 2020 оны хоёрдугаар сарын нэгэнд 30 сая төгрөг төлнө. Харин сүүлийнх нь 2020 оны дөрөвдүгээр сарын 1 -нд үлдсэн 40 сая төгрөгийг төлөхөөр гэрээний төсөлд тусгасан байна.

Намынх нь нөхөд 100 сая төгрөг нэхсэн намынхаа даргад дургуйцсэн ч наашаа харж инээж буруу харж уурлаж ийнхүү дэмжсэн байна. Зарим гишүүдийн зүгээс сонгуулийн тогтолцоо хэрхэхийг харах хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлсэн байна. АН нэр дэвшихийг горилогч нарт 100 сая төгрөгийг ийнхүү тулгаж буй нь мөнгөтэй хүн төрд гардаг замыг нээж өгч байна гэсэн үг. Энэ талаар АН-ын удирдлагууд нууцалж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй нээлттэй орхисон хэмээн тайлбарлаж байна.

Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 11 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 14 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 14 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 15 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 16 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 16 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 17 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 17 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 18 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 19 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 19 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 19 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 20 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр