Хятадын хөрөнгө оруулалттай уурхайн ажилтны цогцос сарын дараа олджээ

О.Шүрэнцэцэг
2019/11/11

Энэ сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг дахь Хятадын хөрөнгө оруулалттай уурхайд монгол иргэн амь насаа алдсан байна. Тодруулбал, жоншны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Эм Ди Эф И ХХК-ийн үйлдвэр барих ажил явагдаж байх үед тухайн газраас учир битүүлгээр амиа алдсан хүний цогцос олдсон байна. Талийгаач тухайн компанид ажиллаж байсан бөгөөд сар гаруйн дараа ийнхүү цогцос нь олдсон байна. Хэргийг Дундговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлжээ. Тухайн уурхайг нутгийн иргэд анхнаасаа эсэргүүцсээр өнөөдөрт хүрсэн ч хүч хүрэлгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа бөгөөд тус уурхайд хятад иргэд олноороо ажилладгийг хэлж байна. Уурхайн хууль бус үйл ажиллагааг шалгуулахаар сумын ИТХ-аас аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гарган шалгуулахад "хуулийн хүрээнд бүх ажил явагдаж байгаа" гэсэн дүгнэлтийг ирүүлсэн байна. Харин үүнээс хойш удалгүй ийнхүү осол гарч, иргэн амиа алджээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 10 минутын өмнө
Ихэнх нутгаар хална 1 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21