Өнөөдөр өглөө ЦЕГ, Төрийн албаны зөвлөл хамтран албаны хэрэгцээний автомашиныг хувьдаа ашиглаж байгаа эсэхийг нэр бүхий таван сургуулийн гадна талд гэнэтийн шалгалт хийв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар ямар төрийн байгууллагын автомашин байгаа эсэхийг зарласан. Өглөө хуулийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд олонтаа хүүхдээ зөөж байх нь хэвлэлийнхэний дуранд өртсөн байдаг. Тэгвэл өнөөдөр орой хичээл тарах үеэр буюу 17 цагийн орчимд Сүхбаатар дүүрэгт байрлах "Монгол- Орос" -ын хамтарсан гуравдугаар сургуулийн гадна талд "Ланд -200" маркийн хар өнгийн автомашин сургуулийн хүүхэд зөөж буйг баталгаажуулав. Тодруулбал "УБМ-98-76" улсын дугаартай ланд-200 маркийн авто машин нь Тагнуулын ерөнхий газарт бүртгэлтэй юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна