ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороо нөхрийнхөө нас барсан шалтгааныг шударгаар шалгахыг шаардан Сүхбаатарын талбай дээр ээжтэйгээ хамт суулт зарлаад байгаа. Түүний шаардлагыг дэмжин, шударга ёсыг шаардан иргэд гарын үсгээ зурсаар 7000-д хүрээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатарын талбай дээр очиж, Б.Болороотой уулзан, ярилцсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна