​8 АЙМАГТ ХУВАНЦАР ХОГНЫ ЭЗЭЛХҮҮНИЙГ БАГАСГАХ, БУТЛАГЧ МАШИН ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

О.Шүрэнцэцэг
2019/11/12

БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй "Хоггүй цэвэрхэн Монгол" аяны хүрээнд 8 аймагт хуванцар хог бутлагч, овор хэмжээ ихтэй хог хаягдлын эзэлхүүнийг багасгах машиныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээлгэж өглөө. Увс, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар энэхүү машинуудыг хүлээж авсан бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт хуванцар сав нягтруулан шахах, бутлагч төхөөрөмж суурилуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих төсөлд шалгарсан "Мог пластик" ХХК-ийнхан менежментийг нь хариуцаж ажиллана.

Бутлагч машин нь1 цагт 300 кг хуванцарыг бутлах хүчин чадалтай бол овор хэмжээ багагсгахч нь 60 тоннын даралтаар цаас, хуванцар, гялгар уут, лааз, овор хэмжээ ихтэй хог хаягдлыг шахах хүчин чадалтай юм. Эдгээр машинаар буталж, овор хэмжээг нь багасгасан хогийг УБ-т үйл ажиллагаа явуулж байгаа хуванцар дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн түүхий болгон нийлүүлэх юм.

Н.Цэрэнбат: Хог хаягдлыг ангилж, овор хэмжээг нь бууруулснаар тээвэрлэлтийн зардал багасна

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "БОАЖЯ-наас Хандлагаа өөрчилье багц ажлын хүрээнд хог хаягдлыг бууруулах чиглэлээр иргэдийн ухамсрыг өөрчлөх Цэвэрхэн шинэлцгээе, Цэвэрхэн наадацгаая, Хоггүй цэвэрхэн Монгол аянуудыг амжилттай зохион байгуулсан. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилхаас эхлээд овор хэмжээг нь бууруулж чадвал тээвэрлэлтийн зардал буухараас гадна дахин боловсруулалт нэмэгдэх юм. Тиймээс БОАЖЯ-ны зүгээс Хоггүй цэвэрхэн Монгол аяны хүрээнд орон нутагт хуванцар сав нягтруулан шахах, бутлагч төхөөрөмж суурилуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих төсөл зарласан. Улаанбаатарт хуванцар дахин боловсруулах 13 үйлдвэр жилд 30 мянган тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай ч түүхий эдийн дутагдлаас болоод бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Харин энэхүү машинуудыг 8 аймагт хүлээлгэж өгснөөр түүхий эд тодорхой хэмжээнд нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Нөгөөтэйгүүр иргэдийг хогоо ангилж хаях дадалд сургах томоохон түлхэц болно гэж тооцоолж байгаа юм" хэмээсэн юм.

Улаанбаатарт ус, ундааны сав дахин боловсруулах "Мог пластик", "Од пластик", "Сан-Оргиу", "Пластик центр", "Ганган-Анд", "Жин хургуй", "Ти Эм Эл" зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 минутын өмнө
Ихэнх нутгаар хална 1 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21