​АНУ нь гадаадад тусламж үзүүлэх шинэ зарчим боловсруулна

О.Шүрэнцэцэг
2019/11/13

АНУ нь аливаа нэг улсад тусламж үзүүлэхдээ тухайн улсын нутагт амьдарч байгаа шашны цөөнхөд эрх баригчид нь ямаршуу хандаж байгааг гол шалгуур болгодог болж байгаа тухай "Politico" сонин АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаан дахь эх сурвалжуудаа иш татан мэдэгджээ.

Тус сонины эх сурвалжууд нь ийм онцлог бүхий Ерөнхийлөгчийн заалтыг боловсруулах ажил анхан шатны түвшиндээ явж байгаа гэж мэдээлсэн аж. Түүнчлэн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхдээ шашны цөөнхөд эрх баригчид хэрхэн хандаж байгааг гол шалгуур болгоно гэж байгаа ч заалтыг цаашид нарийвчлан боловсруулах явцад цэргийн тусламжийг ч энэхүү үзүүлэлттэй холбож магадгүй гэж байна. Энэ талаар Цагаан ордны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Дотоод бодлогын зөвлөл болон Төрийн департамент, дэд Ерөнхийлөгчийн захиргааны ажилтан, мэргэжилтнүүд судалгаа хэлэлцүүлэг хийж байгаа аж. Дэд Ерөнхийлөгч МайклПенсийн хэвлэлийн төлөөлөгч КэтиУолдмен "Дэд Ерөнхийлөгч нь энд, гэртээ ч тэр хилийн чанадад ч тэр шашин шүтлэгийн эрх чөлөөг дэмжихэд ямагт баяртай байх болно" гэсэн байна.

Хэрэв энэхүү заалтыг одоо яригдаж байгаа чигээр нь баталбал АНУ-ын зүгээс дэлхий даяар үзүүлж байгаа тусламжийн хуваарилалтад ихээхэн өөрчлөлт орж магадгүй гэж үзэж байгаа аж. Шашны цөөнхийн байдлын талаар үнэлэлт дүгнэлт гаргахдаа Олон улсын шашин хоорондын эрх чөлөөний талаар АНУ-ын комиссын үнэлгээг хэрэглэх боломжийг судалж байгаа юм байна. Энэхүү комиссоос гаргасан "Онцгой түгшүүр төрүүлж байгаа улс орнуудын жагсаалт" гэгчид Саудын Арави гэх мэт АНУ-ын холбоотнууд ч тэр бас Иран гэх мэт АНУ-ын заналт дайснууд ч тэр адилхан багтсан байгаа аж. Түүнчлэн энэ комисс нь Вьетнам, Египет, Энэтхэг, Ирак, БНХАУ, Турк зэрэг орнуудын шашин шүтэх эрх чөлөөтэй холбоотой нөхцөл байдалд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байж.

АНУ-аас тусламж үзүүлэх үгүйд нөлөөлөх дараагийн хүчин зүйлийг нь хүний наймааны асуудал гэж "Politico" сонин мэдээлсэн байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн энэ заалтыг нарийн боловсруулж амжаагүй байгаа, эцсийн хувилбарын талаар хэлэлцэж байгаа тул Ерөнхийлөгч Трампт өргөн бариагүй байгаа аж.

Энэ оны есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд болсон шашин шүтлэгийн эрх чөлөөний талаар арга хэмжээнд оролцохдоо Трамп дэлхий даяар шашин шүтэх эрх чөлөө ба шашны объектуудыг хамгаалахад нэмж 25 сая доллар гаргахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байсан. Түүнчлэн Трамп нь бусад улс орнуудыг шашин шүтэх эрх чөлөөг хүндлэхийг уриалж байсан. Тэрээр "Дэлхийн хүн амын 80 хувь нь шашны эрх чөлөө ихээхэн аюулт өртөөд байгаа эсвэл хуулиас гадуур гэж зарлагдсан улс орнуудад амьдарч байна" гэж мэдээлж байсан ч зүгээр нэг үг байгаагүй бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 9 минутын өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 2 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 3 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 5 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 5 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 5 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 6 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 6 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 7 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 23 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр