​Германы цагдаа нар алан хядах үйл ажиллагаа явуулахыг завдсан гурван хүнийг саатуулжээ

О.Шүрэнцэцэг
2019/11/13

Германы цагдаа нар Оффенбах хотод алан хядах ажиллагаа явуулахаар зэхэж байсан "Лалын улс" алан хядах бүлэглэлийн гишүүн гурван хүнийг баривчилсан тухай Майн дахь Франкфурт хотын прокурорын албанаас мэдээлжээ. Баривчлагдсан хүмүүс нь 21-ээс 24 насны залуучууд бөгөөд тэсрэх бодис, галт зэвсэг ашиглан алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөж байжээ. Гол сэжигтэн нь македон гаралтай Германы иргэн бөгөөд тэсрэх бодис хийхэд шаардлагатай химийн бодис худалдан авахаас гадна галт зэвсэг авах гэж байгаад амжаагүй байна. Бусад хоёр нь Туркийн иргэд байжээ.

Баривчлагдсан этгээдүүд хүмүүстэй ярилцахдаа өөрсдийгөө "Лалын улс" бүлэглэлийн хүмүүс гэж удаа дараалан мэдэгдэж байсныг урьдчилсан мөрдөн байцаалтын явцад тогтоосон гэж байна. Тэдний гэрт нэгжлэг хийх явцад тэсрэх бодис хийхэд хэрэглэдэг бодис, янз бүрийн тоног хэрэгсэл, хэвлэмэл болон электрон өгөгдөл хадгалагч дээр бичсэн их хэмжээний чухал нотлох баримт илрүүлсэн аж.

Баривчлах ажиллагаанд цагдаагийн 170 албан хаагч оролцжээ.

Турк улс нь өөрийн нутаг дээрх "Лалын улс" бүлэглэлтэй холбоотой гэж сэжиглэгдэн баривчлагдсан хүмүүсийг иргэн харьяаллынх нь дагуу албадан нутаг буцааж байхаар болсны дараа Герман зэрэг Европын холбооны орнууд алан хядагчдын дайралтад өртөж магадгүй гэсэн болгоомжлол эрс нэмэгдээд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 11 минутын өмнө
Ихэнх нутгаар хална 1 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21