Сэлэнгэ аймаг руу бага оврын онгоц ниснэ

О.Шүрэнцэцэг
2019/11/14

Сэлэнгэ аймаг руу бага оврын онгоц нисэхээр болжээ. Нийт есөн хүний багтаамжтай тус онгоц долоо хоногт гурван удаа зорчигч тээвэрлэх юм байна. Тус аймгийн Засаг дарга Ш.Оргилын хэлснээр Улаанбаатар хот хүртэлх авто замын асуудал хүндрэлтэй байгаа тул ийм шийдвэр гаргасан аж. Тэр дундаа эрүүл мэндийн салбарынхантай зөвшилцсөний үндсэн дээр иргэдийн цагийг хэмнэх зорилгоор бага оврын онгоц үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон нь энэ юм байна.

Онгоцыг аймгийн төвд буулгахаар болсон бөгөөд буух талбайг бэлтгэхдээ хуучин онгоц бууж байсан талбайгаа ашиглан зассан бөгөөд хөрөнгө мөнгөний асуудлыг аймгийн хэмжээнд шийдвэрлэжээ. Ирэх арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс зорчигчдоо хүлээн авч эхлэх онгоцны инженер техникийн асуудлыг ИНЕГ-аас зохион байгуулан ажиллах юм байна. Нислэгийн үнэ тарифын тухайд одоогоор тодорхойгүй ч ИНЕГ-аас тодорхой үнэ тогтоох аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 47 минутын өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 2 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21