УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 62 гишүүн санаачлан өргөн мэдүүлж, гурван шатны хэлэлцүүлгээр оруулж, ийнхүү баталж байгаа юм.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх бөгөөд түүнээс өмнө УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах юм. Энэ хууль нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөх хүртэл УИХ хууль эрх зүйн орчныг сайжруулах, бэлтгэл ажлын хийх зохицуулалтыг тусгасан юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталснаар Монгол Улсын Ерөнхийлөгч ёсчилдог зохицуулалттай билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна