Маргааш 08:00-22:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

О.Шүрэнцэцэг
2019/11/14

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зургадугаар зүйлд заасныг үндэслэн холбогдох хууль, тогтоомж, стандартын биелэлт, тохижилт цэвэрлэгээний шаардлагыг худалдаа үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгүүлэхээр болжээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны 08.00-22.00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа хэрэглэх, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргалаа.

Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тус захирамжид:
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн "а" "л", 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасныг тус тус үндэслэн

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлт, тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах чиглэлээр худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

2. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэж сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 52 минутын өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 2 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21