Хятадын Шэнжэнь хотод амьдардаг эмэгтэй ухаалаг утсаараа хэт их тоглосноос болж өрөөсөн нүд нь хараагүй болсон тухай "Unilad" мэдээлсэн байна. Эмэгтэй нь ухаалан утсаараа шөнөжин тоглож байгаад унтсан гэнэ. Маргааш өглөө нь сэрээд үргэлжлүүлэн утсаараа тоглож эхэлтэл төд удалгүй зүүн нүд нь юм харахгүй болсныг ойлгосон гэж байна. Үүний дараа эмнэлэгт хандан нүдний эмчид үзүүлэхэд зүүн нүднийх нь торлог дээр нөжирсөн цус тогтсон тул юм харахгүй болсныг нь хэлж өгчээ. Эмэгтэйд Вальсальвынретинопати гэдэг онош тавьсан байна. Өөрөөр хэлбэл нүдэндээ хэт их ачаалал өгсний улмаас судаснууд нь хагарсан болохыг эмч тайлбарлаж өгсөн байна. Улмаар нүднийх нь торлогт лазераар жижиг нүх гарган илүүдэл цусыг гадагшлуулахад хараа нь сэргэсэн бөгөөд одоо хатуу гам сахин, өндөр үнэтэй эмчилгээ хийлгэж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна