Сургуулийн автобусууд бяцхан зорчигчидоо тээвэрлэж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2019/11/15

Өнөөдрөөс эхлэн Улсын ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг аюулгүй, шуурхай тээвэрлэж эхэлсэн байна. Сургуулийн автобус болгонд хүүхэд зохицуулагч ажиллаж байгаа бөгөөд өдөр хоёр ээлжээр сургуульд хүргэж, орой тарахад нь гэр рүү хүргэж өгөх юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд 33 чиглэлд сургуулийн автобус зорчиж байна. Сурагчдыг аюулгүй тээвэрлэж буй тал дээр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг өглөө эхний буудлаас эхлэн хөдлөхөд нь чиглэл болгон дээр хяналт тавьж ажиллаж байна

Бүх автобуснуудад байршил заах чип суурилуулсан байна. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдээ хаана, аль буудал дээр явж байгааг бүрэн хянах нөхцөл бололцоогоор хангасан. Мөн цаашдаа хүүхдүүдэд өөрсдөд нь байршил тогтоох чипийг цүнхэнд юм уу эд зүйлсэд нь байршуулахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн хүүхдүүдийг автобусанд орлоо гэхэд зургийг нь автоматаар даран эцэг эхчүүдэд мессежээр очдог, сургуульд нь орлоо гэхэд сургуулийнхан тэнд яг адилхан зургийг аваад эцэг эхүүд рүү нь явуулдаг гээд дэвшилтэд технологиудыг ашиглаад явж байгаа нь онцлог юм. Тийм учраас хүүхдүүд аюулгүй зорчих бүрэн боломжтой боллоо.



.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 53 минутын өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 1 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 2 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21